Хольцын загвар болон жор найрлага удахгүй шинэчлэгдэх гэж буйг мэдээлж байна
Шинэ хольц руу шилжих схем
Нэг удаа хооллох хэмжээ болон хоногт хооллох тоо хэмжээ нь тухайн хүүхдийн наснаас хамаарна.
Тухай бүр хүүхдийг эхийн сүүгээр эсвэл дассан нэмэлт хольцоор нь цадтал нь идүүлж байх хэрэгтэй.
Бэлдэх арга
Хольцоо бэлтгэхээс өмнө гараа угаана уу. Угж, хөхлүүр болон тагийг сайтар угааж, сүүний ул мөр үлдээлгүйгээр цэвэрлэнэ.
Тэдгээрийг 5 минутын турш буцалгана. Хэрэглэх хүртлээ хааж тавина. Ундны усыг 5 минутын турш буцалгаж, дараа нь 40 °C хүртэл хөргөнө.
Хооллох хүснэгтийн дагуу буцалгаж ариутгасан угжинд шаардлагатай хэмжээний бүлээн усыг хийнэ.
Дараа нь хүүхдийнхээ насанд тохируулан хэмжүүрийн халбагаар шаардлагатай хэмжээний нунтаг нэмнэ. Хольцоо бэлтгэхдээ саванд байгаа зориулалтын хэмжүүрийн халбага ашиглах ба халбагаа овоолохгүйгээр дүүргэнэ. Халбага хуурай эсэхийг шалгаад дараа нь саванд нь буцааж хийнэ.
Хольцоо бүрэн уусгахын тулд эхлээд урагш хойш 5 секунд сэгсрээд, дараа нь 10 секундийн турш дээш доош сайтар сэгсэрнэ.
Хольцоо бэлтгэсний дараа нунтагтай савыг сайтар таглана. Хооллохоос өмнө хольцын температурыг шалгаарай.
САНАМЖ: Хольцыг яг хооллохоос нь өмнө бэлтгэх хэрэгтэй. Бэлдэх зааврыг ягштал дагана уу. Хольц бэлтгэхийн тулд саванд байгаа зориулалтын хэмжих халбага ашиглах ба овоолохгүйгээр дүүргэж хэрэглэнэ. Нунтгийн шаардлагатай хэмжээг буруу хэрэглэх буюу хэмжээнээс их хийх эсвэл бага хийх нь хүүхдийн бие махбод усгүйжих эсвэл хоол тэжээлийн дэглэм алдагдахад хүргэж болзошгүй. Заагдсан харьцааг эмнэлгийн ажилтны зөвлөгөөгүйгээр өөрчилж болохгүй. Буцалгаж ариутгаагүй ус болон аяга, угж ашиглах, мөн бүтээгдэхүүнийг буруу хадгалах, буруу тээвэрлэх, буруу бэлтгэх болон буруу хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Хооллож дууссаны дараа найруулагдсан үлдсэн хольцыг хадгалах болон дахин ашиглаж болохгүй.
Хүүхдийн сүү болон сүүн хольцыг хадгалах журам
Хүүхдийн сүү/хольцын халбагыг хэрэглэсний дараа нэн даруй савлагаанд нь буцааж хийнэ. Халбагыг бусад өөр гадаргууд хүргэж болохгүй.
Хүүхдийн сүүн тэжээл болон хольцыг өөр саванд юүлж хийж болохгүй. Өөрийнх нь савлагаанд нь хадгална. Савлагааны битүүмжлэлийг дээд зэргээр хангахын тулд лаазны амсарт бүтээгдэхүүн наалдаж үлдэхээс сэргийлэх хэрэгтэй.
Савлагаан дээр заасан хадгалах хугацаа дуустал нарны шууд тусгалаас хол, тусгайлан зориулсан хуурай газар, 25 °C-аас ихгүй температурт, агаарын харьцангуй чийгшил 75%-иас ихгүй нөхцөлд хадгална.
Савлагааг нь нээсэн сүүн тэжээл эсвэл хольцыг 3 долоо хоногоос удаан хадгалж болохгүй. Хөргөгчид хадгалж болохгүй.
Сүүн тэжээл/хольцын өнгө, үнэр хэвийн бус болох, нунтаг нь чанараа алдах, наалдаж бөөгнөрөх зэрэг шинж илэрвэл уг бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй!